Нүүр хуудас Улс төр Айраг сумын гамшигт өртсөн айлуудад ГЭР гардууллаа

Айраг сумын гамшигт өртсөн айлуудад ГЭР гардууллаа

226
0
rsz_said_tserenbat-airag_sumand_ajillaw
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нар Дорноговь аймгийн Айраг, Сайншанд сумдад ажиллалаа.
~Айраг сумын гамшигт өртсөн айлуудад ГЭР гардууллаа~

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нар Дорноговь аймгийн Айраг, Сайншанд сумдад ажиллалаа.

Энэ үеэр төмөр зам дагуух газруудад төмөр үерийн далан байгуулах, усжуулалт, ойжуулалт, хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар нутгийн удирдлагуудтай ярилцаж, Галба-Өөш Долоодын говийн сав газрын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус цаг уур, орчны шинжилгээний газрын үйл ажиллагаатай танилцаж, ажиллагсадтай уулзан, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Тухайлбал, Цайны зам дагуух аялал жуулчлалын гол маршрут болох Улаанбаатараас Замын-Үүд хүртэлх авто замыг дагасан дэд бүтцийг бий болгох, говийн бүсийн аялал жуулчлалыг өргөжүүлэх,

Дорноговь аймагт тасралтгүй ажиллах ажлын байр бий болгох талаар ярилцаж, тус бүс нутагт ойжуулалт хийхийн тулд ойн зохистой загвар бий болгох, арчлах талаар судлах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй уулзаж, тулгамдсан асуудлууд, тэдгээрийн гарц, шийдлийг хамтдаа ярилцлаа.

Уулзалтын үеэр хяналтын техниктэй холбоотой шаардлагатай асуудлыг яаралтай шийдвэрлэхийг холбогдох газрын дарга нарт үүрэг болгов.

Мөн Айраг суманд болсон байгалийн гамшигт үзэгдэл, үерт автсан айл өрхөд гэр гардуулах үйл ажиллагаанд оролцож, үерийн үеэр мэргэжлийн өндөр ур чадвар гарган, идэвх зүтгэлтэй ажилласан зарим хүнийг ЭМЯ-ны “Хүндэт тэмдэг”, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”,”Жуух бичиг”, АЗД-ын “Жуух бичиг”, “Өргөмжлөл”, мөнгөн шагналыг тус тус гардуулан өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here