АНУ-ын нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Йордан, Турк, Ливан, Кувейт, Египет зэрэг Ойрхи Дорнодын орноор хийж буй айлчлалынхаа хүрээнд Арабын Бүгд Найрамдах Египет улсын нийслэл Каир хотод хүрэлцэн ирсэн тухай Египетийн мэдээллийн МЕНА агентлаг мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.
Тиллерсон даваа гарагт Египетийн гадаад хэргийн сайд Самех Шоукритай Америк-Египетийн түншлэлийг бэхжүүлэх болон Ойрхи Дорнодын гол чухал асуудлуудтай холбоотой хоёр талын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах асуудлаар яриа хэлэлцээ хийсэн байна.Тэрбээр мөн энэ өдөр Египетийн Ерөнхийлөгч Абдул Фаттах Аль-Сиситэй уулзсан тухай АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Олон улсын ажиглагчдын таамаглаж буйгаар, Абдул Фаттах Аль-Сиси нь 2018 онд болох тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа хялбархан ялах магадлалтай аж.