АН-ын дарга О.Цогтгэрэл С.Зориг хөшөөний өмнө мэдэгдэл хийлээ. /2021-04-07/
Тэрээр энэхүү санаачилгад Монгол Улсын иргэдээс гарын үсэг цуглуулах аян өрнүүлэхээ мэдэгдээд, С.Зориг агсны төрсөн өдөр буюу дөрөвдүгээр сарын 20-нд нэхэн шагнах асуудлаар Ерөнхийлөгчид хандана гэлээ.
Мөн шаардлагатай тохиолдолд УИХ-ын гишүүний хувьд, нэг удаагийн хууль, тогтоолын төсөл өргөн барихаа тодотгов.
Мөн тэрээр анхдугаар хурлаа хийж Ардчилсан намыг албан ёсоор байгуулсны 31 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлээд, үзэл баримтлалын хувьд ижил, замаасаа салж бутарсан улс төрийн хүчнүүдийг буцаан нэгтгэж Ардчилсан намаа бүтэн болгох уриалга гаргаж буйгаа мэдээлэв.