Нүүр хуудас Улс төр Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгын мөрийн хөтөлбөрөөс.

Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгын мөрийн хөтөлбөрөөс.

872
0

Монгол Улсын Эдийн засгийн бүтцийг шинэчлэн олон тулгууртай болгох бодлого хэрэгжүүлж, инновацид суурилсан аж үйлдвэрийг хөгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй болгон, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд тэргүүн зэргийн ач холбогдол өгч ажиллана. 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр УИХ-ын 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөтөлбөрийг дэмжин ажиллана. Үүнд:

– Монгол Улсынхаа эдийн засгийн бүтцийг шинэчлэн олон тулгууртай болгох замаар өрсөлдөх чадварыг сайжруулах, иргэдийн орлогыг нэмэгдүүлж, амжиргааны чанарыг сайжруулахын тулд Монгол Улсын төрөөс нэн тэргүүнд анхаарах ёстой чухал чиглэл бол аж үйлдвэржилт хэмээн үзэж энэ чиглэлд онцгой анхаарал тавина.

– Аж үйлдвэрийн хөгжилд ээлтэй банк санхүү, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлогыг дэмжинэ;

-Монгол Улсын аж үйлдвэрийн бүтцийг зохиомжилж, хөгжлийн бодлогыг тодорхойлохдоо дундаж давхаргын иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх талаар онцгойлон анхаарч, хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт, эрх зүйн орчныг боловсронгуй болгохын төлөө ажиллах;

-Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхдээ үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцүүлэн улс төр, бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхлын зөрчилдөөний талбар болгохоос сэргийлж, баялгийг хууль бусаар өмчлөх аливаа үйлдэл эс үйлдэхүйтэй тууштай тэмцэж, эрх зүйн орчин бүрдүүлэх;

– Байгалийн баялаг ашигласнаас олох орлогыг тусгай санд хуримтлуулан уул уурхайн бус салбарын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд зарцуулах бодлогыг санаачилж эрх зүйн орчин бүрдүүлэх;

– Монгол Улсын иргэн бүр байгалийн баялгийг тэгш, шударгаар эзэмших, хувь хүртэх, үр өгөөжийг нь ашиглах боломжийг хуулиар хамгаалах бодлого, үйл ажиллагаа, санал, санаачилгыг дэмжих;

-Монгол Улсад ган хайлуулах, зэс хайлуулах болон нефть химийн үйлдвэр бүхий аж үйлдвэрийн парк байгуулах, түүнийг дагасан боловсруулах болон хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх аж үйлдвэржилтийн хөрөнгө оруулалт, мега төслүүдийг дэмжих;

– Монгол Улсын эдийн засаг дахь “Хүрэн эдийн засаг”-ийн хувийн жинг тогтвортой бууруулж, байгальд ээлтэй, экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, нөхөн сэргээлт хийх бүрэн боломжтой, ил тод, хариуцлагатай уул уурхайг дэмжих;

-Үндэсний аюулгүй байдал, орон нутгийн иргэдийн аливаа ашиг сонирхлыг зөрчсөн хайгуулын болон ашиглалтын лиценз олгох, олборлолт хийх хууль бус үйл ажиллагааг шийдвэртэйгээр эсэргүүцэж, таслан зогсоохын төлөө ажиллах;

-Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн чадавхитай ажиллах хүчний нөөцийг баялаг бүтээх үйлсэд татан оролцуулах, зах зээлийн эдийн засгийн харилцаанд нийцсэн хөдөлмөрийн хэлбэр, хөдөлмөрийн үнэлгээ, хөдөлмөрийн харилцааг дэмжих эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;

– Цэргийн албан хаагчдыг үндэсний томоохон бүтээн байгуулалтад оролцуулах замаар мэргэшсэн ажиллах хүчний нөөц бий болгох, залуучууд цэргийн алба хаах хугацаандаа орлого олж, хуримтлалтай болох “Нэг үндэстэн-Нэг цэрэг” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өгч ажиллах;

– Баялаг бүтээгчдэд учирч буй төрийн дарамт, хяналт шалгалт болон татвар, зээлийн хүндрэл, авлига хүнд суртлыг арилгахад чиглэсэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох;

-Хоёр хөршийг холбосон эдийн засгийн бүс (коридор)-ийг хөгжүүлэх, ре-экспортыг өргөжүүлэх, эдийн засгийн чөлөөт бүсүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гуравдагч хөрштэй хийх худалдааны хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжсэн эрх зүйн орчны шинэчлэлийг санаачлан ажиллах;

-Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогоор баталсан дотоодын төмөр замын нэгдсэн сүлжээг байгуулж, хоёр хөршийн болон дэлхийн зах зээл рүү чиглэсэн төмөр замын чиглэлүүдийг барьж байгуулах бодлогыг дэмжиж ажиллах;

– Сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах, эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар эрчим хүчний дотоодын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд нийлүүлэх бодлогыг дэмжих;

-Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, метан хийг ашиглах, нүүрснээс хийн цэвэр түлш гарган авах зэрэг эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаарх санаачилга, хамтын ажиллагааг дэмжих;

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here