АТГ-аас С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг хорих 461 дүгээр ангид сатуулжээ.
АТГ-аас өчигдөр орой 20:50 цагийн үед Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.
Тодруубал, С.Баярыг Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, харин Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбон шалгаж байгаа юм. Эх сурвалжийн хэлснээр АТГ-аас гэрчийн мэдүүлэг авах нэрийдлээр дуудаж байцаахдаа, хорьж шалгах ёстой гэж үзсэн бололтой.
Ийнхүү Оюутолгойн асуудлаар Монголын 25 болон 28 дахь Ерөнхий сайдууд хоригдоод байна. Энэ талаар албаныхан мэдээлэл хийсэн үед эргэн мэдээллэх болно.