Нүүр хуудас Улс төр А.Ганбаатар: Г.Доржзодов гэдэг хүн намын санхүүгийн схем, төлөвлөгөөг өөрөө хийсээр ирсэн.

А.Ганбаатар: Г.Доржзодов гэдэг хүн намын санхүүгийн схем, төлөвлөгөөг өөрөө хийсээр ирсэн.

292
0

60 тэрбумын бичлэгээс хойш олны танил болсон А.Ганбаатар өмгөөлөгч Энхтайван, Амарсайханы хамт хэвлэлийн бага хурал зарлалаа.

Өмгөөлөгч н.Энхтайван “Хамгийн анх буюу 2016 оны сонгуулийн өмнө МАХН-ын Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьян 6 сарын 24-нд хэвлэлийн бага хурал хийн, төрийн албыг 60 тэрбум     төгрөгөөр наймаалцаж байна” гэх мэдээллийг түгээсэн. Ийм явдал болоогүй тул манай үйлчлүүлэгч хууль хяналтын байгууллагад хандан, шалгуулах хүсэлтээ тавьсан.

Нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуй, Шадар сайд У.Хүрэлсүх, намын генсек Б.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар уулзалтад байсан.

Хуурамч аудио бичлэг тараалаа гэж өөрөө ярьж, тайлбарлахын оронд хүний эрхийг хангах үүрэгтэй байгууллагад хандсан юм.

Та нар санаж байгаа байх. АН-аас энэ бичлэгийг шалгуулах хүсэлтээ АТГ-т гаргасан. хууль хяналтын байгууллагууд шалгахад бид оролцон, улс төр хийхийг хүсээгүй.

2016 оны 8 сард Нийслэлийн прокурорын газрын тогтоол гарч, аудио бичлэг нь эвлүүлэг байсныг тогтоосон гэсэн юм. Иймд авилга авч, албан тушаалаа урвуулан ашигласан нь тогтоогдоогүй гэдэг үндэслэлээр хавтаст хэрэг нээхийг зөвшөөрөөгүй. Энэ шийдвэрийг эсэргүүцэж гомдол гаргасан талууд болох АН болон МАХН дараагийн шатны прокурорт хандах эрх нь нээлттэй. Гэтэл тэгээгүй. Энэ нь тэд нийслэлийн прокурорын шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.

Бид Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд А.Ганбаатарын нэр хүндийг сэргээхээр хандсан. Шүүх зургадугаар сард шийдвэрээ гарган, эх сурвалж тодорхойгүй, эвлүүлсэн бичлэгийг олон нийтэд цацаж, манай үйлчлүүлэгчийн нэр хүндэд халдсан гэж үзсэн. Хариуцагч тал буюу Э.Эрдэнэжамъян энэ шийдвэртэй холбоотой гомдол гаргаагүй гэдгийг дахин хэлье.

А.Ганбаатар: Г.Доржзодов гэдэг хүн намын санхүүгийн схем, төлөвлөгөөг өөрөө хийсээр ирсэн. Бидэнд түүнийгээ санал болгосон уу гэвэл болгосон. Бид танилцсан нь үнэн. Тэр хүн өөрийн хийснийг бид хийсэн мэтээр ярих боллоо. Манай компанид ажиллах хугацаандаа миний олон хүнтэй хийсэн уулзалтын бичлэгийг хийгээд эвлүүлсэн байна. Гэхдээ миний удирддаг компанийн 4 давхарт уулзалт болсон уу гэвэл болсон. Нийслэлийн намын хорооны үйл ажиллагааны төлөвлөгөөг ярилцах гэж уулзсан юм. Энэ үеэр Доржзодов схемээ танилцуулсан юм. Би санхүүгийн мэргэжилтэн биш учраас сайн ойлгоогүй. Гэтэл уулзалтад биечлэн оролцсон зарим хүний дуу хоолойг бичлэгээс бүрэн хассаныг би гайхаж байна.

Нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуй, Шадар сайд У.Хүрэлсүх, намын генсек Б.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар уулзалтад байсан. эдгээр хүмүүс өнөөдрийг хүртэл энэ талаар огт ярихгүй байгааг би гайхаж байна. Би тэр схемийг боловсруулаагүй. Би төрийн албанд нэг ч жил ажиллаж байгаагүй. Хориод жил хувийн хэвшилд ажиллаж байна. өөрийн итгэл үнэмшлээр энэ намыг сонссон. Хуулийн байгууллага үнэн мөнийг нь тогтооно гэсэн юм. А.Ганбаатар хэвлэлийн бага хурлын үеэр Доржзодовын намтрыг харуулан, Татварын ерөнхий хороо, улс төрийн намд албан тушаал хашиж байсан, санхүүгийн өргөн мэдлэгтэй хүн гэв. Г.Доржзодов түүний нэр хүндийг гутаасан тул гомдолтой байгаа аж. Ц.Сандуйтай олон жилийн турш найзууд байсан ч одоо уулзах эрхгүй, намын байраар орох нүүргүй болтлоо нэр хүндээ алдсан гэдгээ ч учирлав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here