~Багшийн цалинг нэмэх талаар шаардлага хүргүүллээ~
Багшийн цалин нэмэгдүүлэх түр хорооноос өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардах бичиг хүргүүллээ.
Уг шаардах бичигт:
-Засгийн газар, ОУВС-гийн хамтарсан энэ сарын 15-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн багшийн үндсэн цалинг энэ оны III улиралд 50 хувиар нэмэгдүүлэх
-Хүүхдийн эрүүл аюулгүй амьдрах баталгааг хангах, уул уурхай болон архи, тамхины орлогын таван хувийг хүүхдийн хөгжилд зарцуулдаг болох
-Салбарын сайдууд, төрийн албаны удирдлагуудын хариуцлагагүй байдал, тогтсон стандартгүйгээс шалтгаалан алаг үрс маань үрэгдэж буйг анхаарч сайдуудад хариуцлага тооцох
-Ард түмэндээ улс орны эдийн засгийн бодит байдлын талаар үнэн зөв мэдээлэл өгөх зэрэг томоохон асуудлуудыг хөндсөн байна.