Нүүр хуудас Улс төр Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын албан хаагчдын зүгээс улс төрөөс хараат бус...

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын албан хаагчдын зүгээс улс төрөөс хараат бус удирдлагын тогтолцоог бэхжүүлнэ.

132
0

УИХ-ын тогтоолын дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг орон даяар хэлэлцүүлж эхэлсэн. Тэгвэл УИХ-ын Тамгын газар, БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газартай хамтран байгаль орчин, аялал жуулчлалын салбарын албан хаагчдад төслийг дэлгэрэнгүй танилцуулж, хэлэлцүүллээ.  Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх ажлын хэсгийн гишүүн Х.Нямбаатар  төсөлд тусгасан өөрчлөлтүүд болох УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, Төрийн алба, Шүүх эрх мэдэл, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан сэдвийн хүрээнд  мэдээлэл өгсөн юм. Харин Үндсэн хууль судлаач Ц.Товуусүрэн, УИХ-ын Тамгын газрын ахлах зөвлөх С.Доржханд, зөвлөх Н.Мөнхзэсэм  нар дээр зургаан багц сэдвийн хүрээнд төсөлд тусгагдсан өөрчлөлтүүдийг дэлгэрэнгүй танилцууллаа. Ажлын хэсгийнхний зүгээс 2000 оны “дордуулсан долоо” гэх өөрчлөлтийн заримыг нь буцааж, УИХ-ын хариуцлага Засгийн газрын эрх, үүргийг нэмэгдүүлж, төрийн эрх мэдэл хоорондын харилцааг тэнцвэржүүлэх зэргийг хэлэлцүүлсэн. Харин байгаль орчин, аялал жуулчлалын салбарын албан хаагчдын зүгээс улс төрөөс хараат бус, мэргэшсэн төрийн албыг бэхжүүлэх, засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх зэрэг асуудлуудыг хөндлөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here