Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-аас хөөж, Л.Болд, гишүүн асан Д.Мурат нарыг намаас сонгуульд нэр дэвших эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэр гаргасныг УИХ дахь АН-ын бүлэг дөнгөж сая танилцууллаа.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ “Удахгүй АН-ын их хурал хуралдахаар төлөвлөгдөж байна. Энэхүү хурлаар бид өөрсдийн үнэт зүйл, үзэл баримтлал, хэлэлцэж буй асуудлуудаа тодорхой болгох ёстой гэсэн нэгдмэл байр суурьтай байгаа. Үүнтэй холбогдуулан өнөөдрийн улс төрд үүссэн нөхцөл байдал болон өнгөрөгч баасан гарагийн хуралдаанаар ЖДҮ-тэй холбогдсон Засгийн газрыг огцруулахыг үл хүссэн байдлыг судалж үзсэн” гэлээ.
Мөн АН-ын дарга С.Эрдэнэ “Аливаа улс төрийн нам дүрэм журамтай байдаг. Үүнийг гишүүн бүр даган мөрдөх үүрэгтэй. Иймд үндсэн дүрмээ биелүүлээгүй зарим гишүүнд хариуцлага тооцож байгаа. Үүнийгээ танилцуулъя. Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооны тогтоолыг үндэслэн “ЖДҮ-г хөгжүүлэх сангаас олон арван тэрбум төгрөгийн хувьдаа завшсан гишүүдэд хариуцлага тооцохыг удаа дараа хойшлуулсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хариуцлага эс тооцох тухай шийдвэрийг удаа дараа дэмжсэн Л.Болд, Д.Мурат нарт сахилгын шийдвэр оногдуулж, УИХ-д дэвших эрхийг дөрвөн жилээр хассугай. Мөн УИХ дахь АН-ын бүлгийн шийдвэрийг зөрчсөн тул Ж.Батзанданг намын гишүүнээс дөрвөн жилийн хугацаатай хассугай” гэсэн байна” гэлээ.
Дашрамд, өнгөрөгч баасан гарагийн чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ерөнхий сайдыг огцруулахын эсрэг байр суурьтай байсан бөгөөд “Над руу “Намаа бодоорой” гэж мессеж бичиж байна. Хувьсгалын өмнө намаа боддоггүй юм аа. Хулгайчид нам харгалзахгүй хулгай хийгээд байхад эх орончид өнөөдөр нам харгалзахгүй нэгдэж байж эх орноо аварч чадна” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
https://www.facebook.com/anbuleg/videos/368835020553330/
Манан 1 Манан 2 гэж 2 нам байгаан биш үү. Намын шийдвэрийн дагахгүй бол хөөгдөнө айн