Нүүр хуудас Улс төр БНХАУ МОНГОЛЫН ТАЛААРХИ БАЙР СУУРИА ӨӨРЧИЛЖ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ

БНХАУ МОНГОЛЫН ТАЛААРХИ БАЙР СУУРИА ӨӨРЧИЛЖ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ

167
0
БНХАУ МОНГОЛЫН ТАЛААРХИ БАЙР СУУРИА ӨӨРЧИЛЖ
БНХАУ МОНГОЛЫН ТАЛААРХИ БАЙР СУУРИА ӨӨРЧИЛЖ
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын бага хуралд оролцож байна.

Тус хурал нь Москва хотноо энэ сарын 5-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр өндөрлөж байгаа юм. Энэхүү бага хурлын үеэр Монгол  Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулах Азийн авто замын сүлжээгээр авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа.Далай ламын Монгол Улсад хийсэн айлчлалтай холбоотойгоор БНХАУ энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурахаасаа татгалзаж байгаагаа мэдэгдээд байсан юм. Гэвч эцсийн мөчид БНХАУ-ын Тээврийн дэд сайд Лю Сяоминь хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат энэ үеэр хэлсэн үгэндээ “Өнөөдөр Монгол Улсын хувьд түүхэн тэмдэглэлт өдөр болж байна. Монгол Улсын зам, тээврийн салбарт анх удаа хоёр найрамдалт хөрштэйгээ Азийн авто замын сүлжээгээр тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Энэ бол 2016 оны зургадугаар сард Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын баталсан Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй хамгийн анхны гэрээ хэлэлцээр гэдэг утгаараа өндөр ач холбогдолтой юм. Энэхүү хэлэлцээрийг БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлөн зурсан Тээврийн дэд сайд Лю Сяоминь танд чин сэтгэлийн талархал илэрхийлж,  Хятадын талаас энэхүү гэрээг байгуулахад онцгой хүчин чармайлт гарсаныг онцлон тэмдэглье” гэжээ.

Дээрх хэлэлцээрт гарын үсэг зурснаар Монгол, Орос, Хятад гурван улсын бүс нутгийн хэмжээнд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломжтой боллоо. Цаашлаад гурван улс хамтран хийж хэрэгжүүлэхээр тохиролцсон Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд гурван улсыг холбосон төмөр зам, авто замын дэд бүтцийн томоохон төслүүд хэрэгжүүлэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here