Япон, БНХАУ, БНСУ сүүлийн хоёр жилд анх удаа гурван талт уулзалт хийсэн юм. Талууд БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс татгалзах нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх талаар хэлэлцжээ. Хэдий тийм боловч энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көциан “Бид хоёр Солонгосын удирдагчдын уулзалт амжилттай болсонд талархалтай байна.
Цаашлаад АНУ, БНАСАУ-ын удирдагчдын уулзалтыг тэсэн ядан хүлээж байна. Мөн БНАСАУ, Япон улсын хоёр талт уулзалтыг талархан хүлээн авах болно. Бид холбогдох талуудтай хамтарч Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болоход энэ асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэх явцыг эрчимжүүлэхийн төлөө чухал үүрэг гүйцэтгэсээр байх болно” гэж мэдэгдлээ.
~БНХАУ-ын Ерөнхий сайд Шинзо Абэтэй Токио хотноо уулзлаа~
Харин Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “БНАСАУ бол байгалийн их нөөцтэй, хөдөлмөрч ард түмэнтэй улс. Энэ улс хэрэв зөв замналаар явбал, эдийн засаг нь хөгжих болно.
БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көциан болон миний бие БНАСАУ-ыг НҮБ-ийн шаардлагыг хүлээн авах хэрэгтэй гэж үзэж байна. Бид зорилгоо биелүүлэхийн төлөө хамтарч ажиллах болно” хэмээн онцолжээ.