Үндэсний эрх чөлөөний баяр болон зарим байгууллагуудын ойг тохиолдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ажлын амжилт, хувь нэмрийг нь үнэлж
~Боловсролын салбарынхан төрийн дээд одон, медаль хүртлээ~
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүст төрийн одон, медаль хүртээснийг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын зөвлөх Б.Ганбат нар гардуулав.
Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонгоор
- БСШУСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын газрын Чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн эмч М.Саранцацрал,
Алтан гадас одонгоор
- БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын мэргэжилтэн Г.Оюунцэцэг,
- Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Б.Цогтбаатар,
- Хөдөө аж ахуй, ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор И.Отгонбаатар,
- Хөдөө аж ахуй, ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Цэвээндорж,
- “Жайка” олон улсын байгууллагын төслийн ажилтан Х.Ганбаатар, Б.Алтантуяа,
- БСШУСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын газрын үйлчлэгч Р.Буянтогтох, Д.Лхагвасүрэн, Ч.Сэрээтэр нарыг шагнаж урамшуулсан юм.