Нүүр хуудас Улс төр Боловсролын салбарын суурь хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ онд өргөн мэдүүлнэ

Боловсролын салбарын суурь хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ онд өргөн мэдүүлнэ

61
0
Baatarbileg
Боловсролын салбарын суурь хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ онд өргөн мэдүүлнэ

Боловсролын салбарын суурь хууль болох Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах өргөтгөсөн ажлын хэсгийн хурал боллоо.

2002 онд батлагдсан тус хуулийг шинэчлэн найруулах ажил Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд тусгагдсан бөгөөд 2016 оноос үргэлжилж байна.

Ажлын хэсгийн гишүүд хуулийн шинэчлэлийн зураглал, концепцийн талаар санал бодлоо солилцлоо. Хуулийг боловсруулахдаа Дэлхий нийтийн болон Монгол Улсын тогтвортой хөгжлийг зорилтуудыг хангах, “Боловсролын мастер төлөвлөгөө-2030” бодлогын бичиг баримт боловсруулах ажлын хүрээнд хийгдсэн Боловсролын салбарын судалгааны үр дүнд суурилахыг чухалчилж байна.

Мөн Монголын багш нарын VII их хурал зэрэг 2016-2019 онд зохион байгуулагдсан салбарын томоохон хурал, зөвлөгөөний шийдвэр, уриалга, зөвлөмж, багш, сурган хүмүүжүүлэгчдийн саналыг тусгах, гадаад орнуудын ижил хуулиудыг судлах зэргээр өргөн хүрээнд хандаж, ирээдүйг баримжаатай тооцоолох ёстой гэлээ.

Хуулийн төслийг боловсруулах явцад сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын салбар бүрээр болон нэгдсэн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, засан сайжруулах юм. Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжсний дараа Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here