Нүүр хуудас Улс төр БСШУС-ын яам- “Эрдэнэт үйлдвэр” хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

БСШУС-ын яам- “Эрдэнэт үйлдвэр” хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

56
0
Erdenet-uildwer
БСШУС-ын яам- “Эрдэнэт үйлдвэр” хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

“Токио-2020” зуны XXXII олимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдаа дэмжих зорилго бүхий харилцан ойлголцлын санамж бичгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газартай байгууллаа.

“Олимп, паралимпод оролцох баг тамирчдаа дэмжих” тухай санамж бичигт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар гарын үсэг зурах ёслол өнөөдөр Орхон аймагт болов.

Санамж бичигт гарын үсэг зурснаар олимп, паралимпод бэлтгэгдэж буй баг тамирчдын бэлтгэл сургуулилтын орчин нөхцөл сайжрах, олимпийн эрх олгох, оноо цуглуулах тэмцээнүүдэд өргөн хүрээнд оролцох, гадны улсад хамтарсан бэлтгэл хийх илүү боломжууд бүрдэж байна.

Монгол Улсын Засгийн газар сүүлийн жилүүдэд Төрөөс биеийн тамир, спортын салбарт баримтлах бодлого, дэмжлэгт онцгой ач холбогдол өгч шат дараалсан олон ажил хэрэгжүүлж байна.

Тэдгээрээс гол анхаарал хандуулж буй нь “Токио-2020” зуны XXXII олимпийн наадмын бэлтгэл ажил юм. Энэ ажлын хүрээнд “Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хороо” өнгөрсөн 2018 онд байгуулагдаж, тус хорооны даргаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, орлогч даргаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар ажиллаж, хоёр удаагийн хурлаар томоохон асуудлуудыг шийдвэрлэж ирлээ.

Монголын баг тамирчид 2008 оны олимпод түүхэн амжилтаа гаргасан. Энэ удаагийн “Токио-2020” зуны XXXII олимпийн наадам цагийн зөрүүгүй, ижил бүс нутагт зохион байгуулагдах давуу талтай тул Бээжин-2008 олимпийн наадмын амжилтаа бататгах болон ахиулах зорилготой ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here