Энэ сарын 20-21-ний өдрүүдэд Унгар Улсын Будапешт хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын зургаадугаар хуралдаан болно.
Үүнд оролцох монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв. Хуралдаанаар өмнөх хуралдааны мөрөөр хийсэн ажлаа дүгнэж, эдийн засаг, боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, ус, усны менежмент, байгаль орчин зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцох юм.