Нүүр хуудас Улс төр Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи манай улсад айлчиллаа.

Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи манай улсад айлчиллаа.

143
0

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Бутаны Вант Улсын Гадаад хэргийн сайд Дамчо Доржи 9 сарын 6-нд Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ. Түүнийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй албаны хүмүүс угтаж авчээ.

Бутаны Гадаад хэргийн сайд Дамчо Доржи Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад бараалхаж, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилтой албан ёсны хэлэлцээ хийнэ.

Мөн Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгтэй уулзаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Аялал жуулчлалын яамны хүмүүстэй санал солилцоно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here