Чуулганы үеэр Б.Бат-Эрдэнэ гишүүний У.Хүрэлсүхээс асуусан асуулт болон санал бодол “Миний хувьд У.Хүрэлсүх гишүүнийг дэмжиж байна. Би хоёр зүйлийг хэлмээр байна. Ард иргэдэд ямар хүлээлт байна гэхээр нийгэмд шударга ёсны үнэлэмж байхгүй болсон. Шударга ёс алдагдаад байгаад эмзэглэж байна. Шударга ёс хаанаас эхэлж алдагдаад байна гэхээр түлхэц үзүүлж байгаа нэг зүйл нь уул уурхайгаас эхэлж байна. Хамгийн ойлгомжтой хүчин зүйл бол уул уурхай. Өвөг дээдсээс бидэнд өвлөн үлдээсэн, хамгаалагдсан газрын хэвлий, баялгаа бид буруу бодлогоор сүүлийн 20-н хэдэн жил явуулж байгаатай холбоотой. Энэ асуудал дээр өөрийн байр сууриа сүүлийн 10-аад жил ярьж байна.Үүний төлөө тодорхой ажил хийж яваа хүн. Энэ бол маш ойлгомжтой бодитой гэдэг нь тухайн зүйл цаг хугацаагаар шалгагддаг учир цаг хугацаа үүнийг харуулаад байна. Тиймээс энэ асуудалд тодорхой шийдэл гаргаж чадах уу. Энийг тодорхой эмх цэгцэд оруул өгөх үү гэдэг зайлшгүй шаардлага байгаа юм. Энэ бол Монголын нийгэм, ард түмний эрх ашиг тавьж байгаа асуулт. Өнөөдөр 3000 гаруй лиценз тарааж өгсөн. Үүнийхээ учрыг олж чадаагүй байж дахиад нэмэгдүүлээд өргөдлөөр, сонгон шалгаруулалтаар, сүүлд бол цахим хэлбэрээр лиценз олгоод эхэллээ. Цаана нь юу хэлдэг вэ гэхээр хайгуулын лиценз олгоод тодорхой төсөвт хөрөнгө төвлөрүүлдэг гэсэн ганцхан хариулт хэлдэг. Эцсийн дүндээ хайгуулын лиценз авсан аж ахуйн нэгж, хувь хүмүүс сүүлд нь ашиглалтын лиценз болгох юм уу өөрийн мэдэлд авах бол гарын алга урвуулахтай адил болдог. Тэр нь бидний газар, газрын хэвлий дэх баялаг бол гадна дотнын байгууллагуудын барьцаалах, өмч хөрөнгө болоод алдагдаад байдаг. Хамгийн гол нь уул уурхай дагаж ирсэн энэ их мөнгө нийгэмд цөөхөн хэдэн гэр бүлийн өмч хөрөнгө болоод мэдээлэлд ойрхон байсан ийм хүмүүсийн ашиг завшаан, хөрөнгө мөнгө болоод ихэнх нь эндээс юм олж авч чадахгүй улс орны хөгжил, ард түмний амьдралд тус болж чадахгүй ийм асуудал үүсэж байна. Үүний тодорхой жишээ бол гадаадын үндэстэн дамнасан пүүс, компаниудын бодлого үйл ажиллагаа бидэнд тодорхой нөлөө тусгаад байна. Бид 2007, 2008 оноос хойш ярьсан Оюу толгойтой асуудал. Оюу толгой, Рио Тинто гэхэд ард түмнийг эдийн засгийнх нь хувьд маш хүнд маш хүнд байдал руу тулгаж, улс орныг гарцаагүй хүнд байдал руу шахаж байгаад өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлдгийг бид харлаа. 2017 онд дампуурлаа зарлахгүйн тулд ОУВС-д орох үеэр Оюу толгойтой асуудлыг өөрийнхөө талд ашигтайгаар шийдүүлж чадсан.
У.Хүрэлсүх “Бат-Эрдэнэ гишүүнтэй санал нэг байна. Ганц би биш Монголын ард түмэн бүгд санал нэг байгаа байх. Газрын доорх баялаг бол ард түмний өмч байх ёстой. Монггол улсын Үндсэн хуульд ч ингээд заасан. Энэ мөн өөрийн минь амьдралын философи. Монгол эх оронд хүн болж төрснийхөө хувьд хүн бүр газрын доорх баялгаасаа хувь хүртэх ёстой. Хууль дүрэм зөрчигдсөн, хулгай найраа хийгдсэн ийм асуудлууд байгаа. Үүнийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Ард түмэн ч мэдэж байгаа. Шалгаж үзнэ. Хууль дүрмийнх нь хүрээнд оруулахын төлөө шинээр байгуулагдаж байгаа Засгийн газар ажиллана гэдгийг та бүхэндээ илтгэе. Баярлалаа.”