Нүүр хуудас Улс төр Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл хийлээ

Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл хийлээ

134
0
gadaad-hariltsaanii_yam
Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл хийлээ

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ын, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын дээд түвшний гуравдахь уулзалт

2018 оны 9 дүгээр сарын 18-19-нд Пёньян хотод амжилттай зохион байгуулагдсанд Монгол Улсын Засгийн газар баяр хүргэж байна.

Уулзалтын дүнд гаргасан Пёньяны тунхаглал нь Өмнөд, Умард Солонгосын хооронд итгэлцлийг бэхжүүлж хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд болон Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж,

бат бэх энх тайвныг тогтооход чиглэсэн яриа хэлэлцээг урагшлуулахад ач холбогдолтой боллоо хэмээн Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here