Нүүр хуудас Улс төр ГАДААД ХЭРГИЙН САЙД МӨНХ-ОРГИЛ:Хятад иргэд виз авч зорчдог хууль өөрчлөгдөхгүй.

ГАДААД ХЭРГИЙН САЙД МӨНХ-ОРГИЛ:Хятад иргэд виз авч зорчдог хууль өөрчлөгдөхгүй.

196
0

Хятад иргэд Монгол руу визгүй  зорчдог болно ,Хятад иргэд манай улсад олноороо орж ирэх боллоо ,мөн давхар иргэншлийн хууль гарна гэсэн цуу ярианд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил албан ёсны хариултыг өгсөн байна. Монгол Улс давхар иргэншил олгоно гэсэн мэдээлэл байна. Давхар иргэншил олгохдоо ямар шаардлага тавих вэ?

 

Гаднын иргэн манай улсад ирээд давхар иргэншил авч болов уу?

-Монгол Улсын харьяатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг боловсруулж байгаа. Хуулийн төслөөр удахгүй хэлэлцүүлэг зохион байгуулна, холбогдох хүмүүсийн саналыг тусгана. Үүний дараа УИХ-д өргөн барих юм.

Хуулийн төсөлд суулгах өөрчлөлт нь зөвхөн Монгол аав, ээжтэй гадаадад төрсөн хүүхдэд хамаарах юм. Жишээ нь АНУ-д Монгол аав, ээжтэй хүүхэд төрдөг. АНУ хөрсний зарчмаар буюу хуулиараа өөрийн иргэн болгочихдог. Гэтэл Монгол Улс давхар иргэншилтэй болгохыг зөвшөөрдөггүй учраас хуулиараа АНУ-ын иргэн болоод үлддэг юм. Ийм төрлийн маш олон тохиолдол бий. Өмнө нь ийм тохиолдол цөөхөн байсан. Яагаад гэвэл Монголчууд ийм олноороо гадаадад ажиллаж амьдардаггүй байсантай холбоотой . Өөрөөр бол давхар иргэншлийн асуудал Монгол Улсын хуулиар хаалттай байдаг. “Олон зуун мянган Хятад иргэн орж ирэх гээд байна” гэсэн мэдээлэл сошиалд цацагдсан  мэдээлэл худлаа. Энэ бол улс төрийн зорилготой бусдын анхаарлыг өөр зүйлд сарниулах гэсэн оролдлого. Давхар иргэншлийн эрхийг гадаад улсын иргэдэд өгөхгүй. Зөвхөн Монгол аав, ээжтэй гадаадад төрсөн хүүхдэд өгөхөөр хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулж байгаа.

Сошиалаар Хятад иргэдэд давхар иргэншил олгох гэж байна гэх мэтийн зүйл “сэвж” байна лээ. Тийм зүйл огт байхгүй. Миний мэдэхээр БНХАУ болон Казакстанд давхар иргэншлийг хуулиараа зөвшөөрдөггүй. Тэгэхээр Хятад улсын иргэн давхар иргэншил авах бололцоо байхгүй. Дээр нь бид тийм асуудлыг огт яриагүй.

Мөн Хятад иргэн Монгол Улсад орж ирнэ гэхдээ орж ирэхдээ ном журмын дагуу виз аваад орж ирнэ.Энэ хууль тогтоомж өөрчлөгдөөгүй хуучнаараа мөрдөгдөнө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here