Манай улс жил бүр гадаадын орноос газрын тосны бүтээгдэхүүн худалдан авахад нэг тэрбум орчим ам.доллар зарцуулдаг. Тиймээс газрын тосны үйлдвэр барьж, дотоодын хэрэгцээний тодорхой хувийг өөрсдөө үйлдвэрлэдэг болох нь шийдвэрлэх нэн шаардлагатай асуудлуудын нэг.
Тиймдээ ч Монгол Улсын Засгийн газар “Газрын тос боловсруулах үйлдвэр” барих төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Уг төслийн хүрээнд үйлдвэр барих 100 хувь төрийн өмчит компани байгуулах, тус компанийн зохион байгуулалт, дүрмийг боловсруулах ажлын хэсэг байгуулах талаар Ерөнхий сайд захирамж гаргалаа.