Нүүр хуудас Улс төр Дархан чиглэлийн 310 км замыг өргөтгөн шинэчлэнэ

Дархан чиглэлийн 310 км замыг өргөтгөн шинэчлэнэ

157
0
darhan_zam
Дархан чиглэлийн 310 км замыг өргөтгөн шинэчлэнэ
~Дархан-Алтанбулаг чиглэлийн 310 км замыг өргөтгөн шинэчлэнэ~

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх зам засварын төсөл”-ийн 60 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр /2018.07.23/ Сангийн яаманд боллоо.

Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Азийн хөгжлийн банкыг төлөөлөн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар тус гэрээнд гарын үсэг зурав. Мөн Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс оролцов.

Уг хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих, худалдааг хөнгөвчлөх, мөн эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг бүрдүүлэх өндөр ач холбогдол бүхий Улаанбаатар-Дархан чиглэлд өргөтгөл шинэчлэлт, Дархан-Алтанбулаг чиглэлийн 310 км замыг өргөтгөн шинэчлэхээр төлөвлөжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here