Нүүр хуудас Улс төр Дэд сайд С.Мөнгөнчимэг Австрали улсад ажлын айлчлал хийв

Дэд сайд С.Мөнгөнчимэг Австрали улсад ажлын айлчлал хийв

45
0
ded-said-mongolchimeg
Дэд сайд С.Мөнгөнчимэг Австрали улсад ажлын айлчлал хийв

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг тэргүүтэй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон түүний харьяа орон нутгийн байгууллагуудын төлөөлөгчид 2019 оны гуравдугаар сарын 4-8-нд Австрали Улсад ажлын айлчлал хийв.

Айлчлалын хүрээнд төлөөлөгчид Австралийн Нийгмийн үйлчилгээний яам, Иргэдийн үйлчилгээний яам, Эрүүл мэнд, нийгмийн халамжийн хүрээлэн, Австралийн Үндэсний их сургуулийн дэргэдэх Нийгмийн бодлогын судалгааны төв зэрэг байгууллагаар зочилж, удирдлагын түвшинд уулзан үйл ажиллагаатай нь танилцан туршлага судлаж, мэдээлэл солилцов.

Түүнчлэн төлөөлөгчид Канберра хотын Нийгмийн халамжийн үйлчилгээний төвөөр зочлон үйл ажиллагаатай нь танилцав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here