Францын прокурорууд “Orano” буюу хуучнаар “Areva” компанийн Монгол дахь уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой авлигын хэргийг мөрдөн шалгаж байгаа талаар “France-Presse” агентлаг мэдээллээ.
Мөн Уул уурхай, Хүнд үйлдвэрийн дэд сайд асантай холбоотой асуудлаар Францын хууль хяналтынхан шалгалт хийж байгааг үгүйсгэхгүй гэж Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдэгдлээ.
Үүнээс гадна “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Мон Атом” компани болон “Оrano” компанийн хамтарсан “Бадрах энержи” компанийн уран олборлох туршилтын үйлдвэр бэлэн болсон талаар Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам мэдээлээд байна. “Ураны салбарт цаашид Франц, ОХУ-тай хамтрах бодлоготой байгаа” гэдгийг мөн дурдлаа.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар