Европын комиссын дэд ерөнхийлөгч, гадаад хэрэг, аюулгүй байдлын асуудлаарх дээд төлөөлөгч Федерик Могеринигийн шийдвэрээр Европын холбоо төлөөлөгчийн газраа Монголд нээхээр болжээ.
Улаанбаатарт ийн нээснээр Европын холбоо 140 дэх улсдаа төлөөлөгчийн газартай болох юм.
Европын комиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкерийн ярьснаар “Европын холбоо Монголд төлөөлөгчийн газраа нээнэ гэсэн амлалтаа бид биелүүлж 2017 ондоо багтаан хэрэгжүүлэхээр болжээ.
Монгол нь Хятад, Орос гэх хоёр улсын дунд орших стратегийн чухал ач холбогдол бүхий ардчилсан орон бөгөөд бидний гол түнш. Би Монголд гурван ч удаа очиж байсан. Анхных нь 1998 онд, хамгийн сүүлд 2016 онд зочилсон. Ф.Могерини “Тус улсын гайхамшигтай ахиц дэвшил, хөгжилд бид чин сэтгэлээсээ баяр хүргэж байна. Европын холбооны төлөөлөгчийн газар Монголд ажиллах нь мөн зүйн ёсны хэрэг, Монгол бол холимог бүс нутаг дахь геостратегийн цор ганц байршилтай улс. Европын холбоо нь төлөөлөгчийн газраараа дамжуулан тус улсад хөрөнгө оруулалт хийж, харилцаагаа улам батжуулахыг чармайж байна” хэмээн онцолжээ. Европын Холбоо цаашдын харилцаагаа хөгжүүлэх зорилгоор удахгүй Монгол Улстай Түншлэл, хамтын ажиллагааны гэрээг байгуулна гэв. Улмаар талууд улс төрийн түвшний яриа хэлэлцээр, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой гэжээ. Гурван сая хүн амтай, далайд гарцгүй, байгалийн асар их нөөцтэй Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалтын талаар маргасаар ирсэн. Засгийн газар болон томоохон хөрөнгө оруулагчид болох тухайлбал, Рио Тинтогийн хоорондын маргалдааныг нэрлэж болох юм. Засгийн газар нь мөн их хэмжээний өрийг бий болгосон. Хамгийн сүүлд Олон улсын Валютын сангаас 5.5 тэрбум ам.долларын зээл авсан байна.