Нүүр хуудас Улс төр Ерөнхийлөгчид “Монгол Улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар нэг удаа сонгоно” гэж...

Ерөнхийлөгчид “Монгол Улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар нэг удаа сонгоно” гэж өөрчлөхийг дэмжив

142
0
undsen-huuli
Ерөнхийлөгчид "Монгол Улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар нэг удаа сонгоно" гэж өөрчлөхийг дэмжив

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2019.07.02/ 18 цаг 06 минутад гишүүдийн 56,2 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл-ийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, мөн ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий дэд ажлын хэсгийн гишүүд оролцов.

“Ерөнхийлөгчөөр ТАВИН НАС хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно”

~Ерөнхийлөгчид “Монгол Улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж өөрчлөхийг дэмжив~

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж буйтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй, харин УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг зарчмын зөрүүтэй санал гаргав. Тэрбээр, “Ерөнхийлөгчөөр ТАВИН ТАВАН НАС хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг “Ерөнхийлөгчөөр ТАВИН НАС хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж өөрчлөх гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргав. Уг санал хуралдаанд оролцсон гишүүдийн 88,9 хувийн саналаар дэмжигдэв.

Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 30.2-т заасан хэсгийг “Ерөнхийлөгчөөр ТАВИН НАС хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж өөрчлөхийг дэмжсэн Өргөдлийн байнгын санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here