~Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзалт хийнэ~
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон нутгийн иргэдтэй хийх уулзалт энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт болно.
Өвөрхангай аймагт болох уулзалт:
Тавдугаар сарын 26-нд 19:00 цагаас Арвайхээр хотын Хөгжимт драмын театрт
Тавдугаар сарын 27-нд 13:00 цагаас Хархорин хотын Соёлын төвд болох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдрийн байдлаар 20 аймаг, есөн дүүргийн иргэдтэй уулзаж, иргэдийн биечлэн болон бичгээр ирүүлж буй санал, санаачилга, хүсэлт, гомдолтой танилцсан байна.