Нүүр хуудас Улс төр ЖДҮХС: Зээл авсан гишүүдийг эгүүлэн татуулахаар ҮХЦ-д хандлаа

ЖДҮХС: Зээл авсан гишүүдийг эгүүлэн татуулахаар ҮХЦ-д хандлаа

136
0
jijig-dund-uildwer
Зээл авсан гишүүдийг эгүүлэн татуулахаар ҮХЦ-д хандлаа

ЖДҮХС-г тойрсон асуудал хүчээ авав. Энэ сангаас зээл авсан гишүүд болон өндөр дээд албан тушаалтнуудад өршөөл гэж байхгүй.

Тэдний хууль бус хулгайч үйлдлийг нь ард түмэн уучлахгүй хэмээн уриалга гаргаж хөдөлгөөн өрнүүлж байна. Энэ нь маш зөв алхам. Энэ асуудалд хуульчид ч өөрийн гэсэн дуу хоолойгоо нэгтгэж, хөдөлж эхэлсэн харагдав.

Тухайлбал, хуульч О.Алтангэрэл “ЖДХС-гийн асуудлыг мартагнуулахуйц урт амралтын дараа ч гэсэн олон нийтийн сүлжээнд энэ асуудал тойрсон хэлэлцүүлэг намжих шинжгүй байна.

Боломжоо булаалгасан, хулгайлуулсан, итгэж явдаг төрдөө, гишүүндээ гомдсон иргэд, бизнес эрхлэгчдийн эсэргүүцэл, тэмцэл тийм ч амархан саарахгүй бололтой.

Миний бие ч гэсэн хуульч хүнийхээ хувьд энэхүү асуудлыг шийдвэрлэхэд өөрийн чадах зүйлээрээ оролцох нь зүйтэй хэмээн санаж Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд дараах этгээдүүдэд хандан өргөдөл бичлээ. Үүнд:

-Нэр бүхий УИХ-ын гишүүд Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоолгож эгүүлэн татах асуудлыг хянуулахаар Үндсэн хуулийн цэцэд,

-Дээрх гишүүдэд ёс зүйн хариуцлага хүлээлгэх эсэхийг хянан шийдвэрлүүлэхээр Ёс зүйн дэд хороо болон УИХ-ын дэд дарга нарт,

-Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ яагаад биелүүлээгүй, цаашид хэрхэн ажиллах талаар Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжлийг дэмжих дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарт хандсан болно” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here