Нүүр хуудас Улс төр Жирэмсэн эхчүүд, хүүхдүүдийг цэвэр агаарт гаргах санал цуцлагдлаа

Жирэмсэн эхчүүд, хүүхдүүдийг цэвэр агаарт гаргах санал цуцлагдлаа

216
0
agaariin-bohirdol
Жирэмсэн эхчүүд, хүүхдүүдийг цэвэр агаарт гаргах санал цуцлагдлаа

“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас ирүүлсэн саналын дагуу жирэмсэн эхчүүд, 0-5 хүртэл насны хүүхдүүдийг цэвэр агаарт тав хоног амраахад урьдчилсан тооцооллоор найман тэрбум орчим төгрөг зарцуулах асуудлыг холбогдох сайд нар судалж, Лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан билээ.

Уг асуудлыг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх байсан ч Засгийн газраас дэмжихгүй гэдэг шийдвэр гаргажээ. Тиймээс өнөөдрийн хэлэлцэх асуудлуудаас хасагдсан байна.

Энэ талаар “Эх, хүүхдийг хотын ойролцоо амралтын газарт 5 хоног амраах тухай ТББ-аас ирүүлсэн саналыг Засгийн газар дэмжихгүй. Өнөөдрийн хэлэлцэх асуудлуудаас хассан” хэмээн ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өөрийн цахим хуудастаа бичжээ.

НХХЯ судалгааг хийснээр Улаанбаатар хот орчмын нийт 29 сувилал, эмнэлэг, зарим амралттай хөнгөлөлттэй үнээр эх хүүхдүүдийг нэг удаа тав хоногоор, 18 ээлжээр амраахад 8.7 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог гаргасан байсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here