Нүүр хуудас Улс төр Ж.Батзандан: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллахыг 45 мянган хүн шаардаж байна

Ж.Батзандан: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллахыг 45 мянган хүн шаардаж байна

230
0
batzandan
УИХ-ын гишүүн Ж.Батзандан

“Баялагтаа эзэн монгол” лобби бүлгийн гишүүд болох Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар шүүхийн засаглалыг эсэргүүцэж, жагсана гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл уг мэдэгдлийнхээ дагуу өнөөдөр /2019-06-25/ Улсын дээд шүүхийн гадаа нэр бүхий шүүгч нарыг огцрохыг шаардан жагсаж байна.

Энэ талаар Ж.Батзандан гишүүн хэлэхдээ “Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хохироосон хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар нь хилс хэрэгт гүтгэгдэж, эрүү шүүлтэд орсон нь батлагдсан тул нэн даруй суллахыг шаардсан өргөх бичгийг гардуулж өгөхөөр цуглаад байна. Монгол орон даяар нийт 45 мянган иргэн гарын үсгээ зурсан. Энэ хоёр хүнд эрүүдэн шүүх замаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг хүлээлгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй” хэмээсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here