~Залуучуудын хөгжлийн дөрөвдүгээр чуулган болно~
Залуучуудын хөгжил, утга учиртай оролцооны сайн туршлагуудыг түгээн, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулахад хувь нэмрээ оруулах зорилготой Залуучуудын хөгжлийн дөрөвдүгээр чуулганыг ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЬЕ! уриан доор зохион байгуулах гэж байна.
2015 онд НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилгуудыг батлан, 2030 он хүртэлх хөгжилд хүрэх дэлхий нийтийн шинэ зорилгыг дэвшүүлсэн билээ. Эдгээр зорилт бодит үйл хэрэг болоход “Залуучууд ба иргэний нийгмийн байгууллагууд” хөгжлийн түнш, хөдөлгөгч хүч нь хэмээн НҮБ үзэж байна.
Иймд бид залуучуудын бодит оролцоонд суурилсан, төр залуучуудын иргэний нийгмийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор энэхүү чуулганыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
2018 оноос Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй уялдуулан Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Монголын Залуучуудын эвсэлтэй хамтран “Залуучуудын хөгжлийн чуулган” болгон өргөжүүлж, эн үндэсний хэмжээнд залуучуудыг оролцуулсан, дуу хоолойг нь сонсож,
төлөөллийг хангахыг зорьж байгаа бөгөөд залуучуудын хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын түншлэлийн сайн туршлага болж байгаагаараа онцлог юм.
Хаана:Улаанбаатар чуулга
Хэзээ: 2018 оны 8-р сарын 28-нд 8:30-18:00 цагт