Нүүр хуудас Улс төр Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг шийдвэрлэв

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг шийдвэрлэв

382
0
zasgiin-gazriin-huraldaan
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг шийдвэрлэв
~Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг шийдвэрлэв~

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

– УИХ болон Байнгын хорооны тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр, Засгийн газрын шийдвэрээр Засгийн газар, сайд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасан заалт бүрийг хяналтад авч шуурхай хэрэгжүүлэхийг даалгав.

– “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг олон улсад арилжаалахтай холбогдуулан хийж байгаа бэлтгэл ажлын талаар сайд Д.Сумьяабазар танилцуулав. Мэргэжлийн өндөр ур чадвар, туршлага, техник, технологи шаардсан бараа, ажил үйлчилгээ гүйцэтгэх чадвартай этгээдийн тоо хязгаарлагдмал байна. Иймээс санхүү, хууль, техник болон бусад нарийвчилсан үнэлгээний зөвлөх, ажил, үйлчилгээ гүйцэтгэх ур чадвартай хуулийн этгээдийг яаралтай сонгон шалгаруулах нь зүйтэй гэж үзэв.

– “Багануурын 700 МВт-ын цахилгаан станц” төслийн хэрэгжилтийн талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж, цаашид хэрэгжүүлэх эсэх талаар чиглэл авахаар болов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here