Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр Засгийн газрын хуралдааны танхимд болно.
Тус хуралдаанаар Засгийн газрын тусгай сангуудын талаар авах арга хэмжээний тухай, Монгол Улсын Сангийн яам, БНСУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн гэрээний төслийн тухай,
Геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил гүйцэтгэх талбайг улсын нөөцөд авах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэнэ.
Мөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааны тухай болон зарим сайд нарын гадаад томилолтын үр дүнгийн талаар мэдээлэл сонсоно