Нүүр хуудас Улс төр ЗТХ-ийн сайдад Я.Содбаатарыг томилохыг дэмжлээ

ЗТХ-ийн сайдад Я.Содбаатарыг томилохыг дэмжлээ

101
0
namriin_chuulgan
ЗТХ-ийн сайдад Я.Содбаатарыг томилохыг дэмжлээ

Өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Энэ өдөр МАН-ын бүлэг шуурхай хуралдаж, гишүүн Я.Содбаатарыг Зам, тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшүүлэхээр болж, дэмжсэн юм.

Тус намын Удирдах зөвлөл хуралдаж, түүнийг санал нэгтэйгээр нэр дэвшүүлсэн аж. Зам, тээврийн хөгжлийн сайдыг өнөөдөр нэгдсэн хуралдаанаар томилно. Гишүүн Я.Содбаатар бүлгийн хуралдааны дараа “Ерөнхий сайд миний нэрийг дэвшүүлж, Удирдах зөвлөлийн гишүүд дэмжсэн нь намаас надад ирж буй улс төрийн даалгавар юм. Нөгөө талаас таван салбар харьяалагддаг маш хариуцлагатай яам. Амаргүй цаг үед төрийн ажлын ачаа авах даалгавар ирж байна.

Төрийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан бид томоохон шинэчлэлийн ажлыг эхлүүлж байгаа. Энэ хүрээнд Монголын төр босго өндөртэй байх зэрэг олон асуудлыг цэгцлэх шаардлага бий. Үүнд анхаарч ажиллана. Өмнөх сайдын барьж байсан бодлогыг үргэлжлүүлэх бодолтой байна. УИХ шийдвэрээ гаргаж, то милсны дараа цаашдын бодлого, үйл ажиллагааныхаа талаар ярина” хэмээн товч мэдээлэл өгсөн юм.

Төсвийн төслийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулсан. Тэрбээр Засгийн газар ирэх онд эдийн засгийг тогтворжуулан, төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” бодлого төлөвлөснийг онцолж, зарим арга хэмжээг онцолсон юм. Гишүүдийн зүгээс төрийн албыг оновчтой зохион байгуулж, төсөв хэмнэх, хөрөнгийн хуваарилалтаас болж он дамжин баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгууд, тэдгээрийн хөрөнгө оруулалтын явц, төсөв батлагдсан хэдий ч цаг хугацаандаа сонгон шалгаруулалт зарлаагүйгээс үүдсэн хохирол, хариуцлагыг хэрхэх талаар тодруулж байлаа.

Гишүүдийн асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулахдаа иргэдийн татвараас бүрдэж буй төсвийн төлөвлөлт, зарцуулалт дэлгэрэнгүй, нээлттэй байх зарчим хэрэгжүүлж буйг танилцуулсан. Мөн төсвийн сахилга батыг сайжруулахад анхаарч, төлөвлөлтийг хариуцлагатайгаар хийж, тодотгол хийгээгүйг онцоллоо. 2018 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 636 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд өнгөрөгч сарын 27-ны байдлаар 597-гийнх нь сонгон шалгаруулалтыг зарлаж, гүйцэтгэгчийг нь сонгоод буй аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here