Нүүр хуудас Улс төр Иргэд офшорчдын эсрэг жагсаж байна

Иргэд офшорчдын эсрэг жагсаж байна

319
0

Офшорын талаарх асуудал иргэдийг ихэд бухимдуулах болсон нь сүүлийн өдрүүдэд удаа дараа болж буй жагсаал цуглаанаас илэрхий. Өнгөрөгч олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр гурван бүсгүй хагас нүцгэлэн офшорчдын эсрэг тэмцэлд ард түмнийг нэгдэхийг уриалж, төрөөс төрсөн тэмбумтнуудыг шалгахыг шаардаж байсан бол мөн тус сард иргэний хөдөлгөөн болон зарим ТББ офшорчдын эсрэг тайван жагсаалыг зохион байгуулсан билээ.

Тэгвэл өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 15-нд Д.Сүхбаатарын талбайд “Офшорчдын эсрэг ард түмний жагсаал” болж байна.

Жагсаалд иргэдээс гадна УИХ-ын гишүүн С.Жавхлан, Шадар сайд асан Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нар нэгджээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here