Нүүр хуудас Улс төр Их хурал дахь МАН-ын бүлэг Тавантолгойн төслийг дэмжжээ

Их хурал дахь МАН-ын бүлэг Тавантолгойн төслийг дэмжжээ

273
0
MAH-iin buleg
Тавантолгой төслийн 30 хувьд IPO гаргаж, нийтдээ 4,7 тэрбум ам.доллар босгох замаар төслөө хөдөлгөх боломжтой
~Тавантолгойн төслийг дэмжжээ~

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан ч мэдээлэл хийсэнгүй. Тус намын бүлгийн хурлаар Засгийн газраас санал оруулсан Тавантолгой төслийг хэлэлцэж, дэмжихээр болсон гэж эх сурвалж мэдээллээ.

Засгийн газраас Тавантолгой төслийн 30 хувьд IPO гаргаж, нийтдээ 4,7 тэрбум ам.доллар босгох замаар төслөө хөдөлгөх боломжтой гэсэн хувилбарыг бүлэгт танилцуулсан байна.

IPO гаргасны дараа авто зам, төмөр зам, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, нүүрс химийн үйлдвэр барих бүрэн боломжтой гэж танилцуулга төсөлдөө тусгажээ.

Харин АН-ын бүлэг хуралдаагүй. Бүлгийн хурлаа лхагва гаригт хийхээр болсон.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here