Нүүр хуудас Улс төр Л.Энхболд гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан байж болзошгүй

Л.Энхболд гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан байж болзошгүй

220
0
l.enkhbold
Л.Энхболд гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан байж болзошгүй

У.Хүрэлсүхийн танхимын гишүүд ЖДҮДС-гаас их хэмжээний мөнгө зээл нэрээр авсан нь тодорхой болоод байгаа. Тэгвэл УИХ-дахь ЖУДҮ-чин тодотголтой гишүүдийн тоо гурваар нэмэгдэж магадгүй болоод байна.

Учир нь АТГ-аас улстөрчдийн нөлөөгөөр ЖДҮХС-гаас авсан, зээл нь зориулалт бусаар зарцуулагдсан, бусдад авлига өгсөн байх магадлалтай гэж үзсэн компанийн захирал болон хамаарал бүхий хүмүүсийг нь дуудаж байцаалт авч байгаа. Тэдгээрээс “Жаргалант харвест” ХХК-ийн захирал Л.Батсүрэн, “Хас говь транс” компанийн захирал Чагнаасүрэн гэж хоёр хүнийг саатуулжээ.

Хамгийн сонирхолтой нь эдгээр компанийн авсан зээлийг УИХ-ын гишүүн Л.Энхболд болон өөр хоёр ч залуу гишүүнтэй хамаатай байж болох сэжүүр олдсон сураг ч дуулдаж байна.

Жижиг дундаас 950 саяыг туусан “Хас говь транс” компани үйл ажиллагаа явуулдаг эсэх нь эргэлзээтэй, нэг үгээр цаасан дээрх компани байж магадгүй гэсэн яриа ч байна.

ЖДҮХС-гаас 1,2 тэрбумын зээл авсан “Жаргалант харвест” 2009 онд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Одоогийн эзэмшигч Л.Батсүрэн 2018 оны дөрөвдүгээр сард худалдаж аваад зургадугаар сарын 29-нд данс руугаа мөнгөө шилжүүлээд авсан баримт нь байгаа аж. Мөн тус сангаас 650 саяыг зулгааж чадсан “Азийн говь” гэж нэртэй компанийг ч түүнд хамаатай гэж байна.

Түүнчлэн Л.Энхболд гишүүнтэй хамтран ЖДҮХС-гаас зээл авсан хоёр гишүүнийг ч бас шалгаж магадгүй байгаа бөгөөд тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар нэр холбогдоод байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here