МАН-аас нэр дэвшигч М.Энхболд Монголдоо Аж Үйлдвэрийг ингэж хөгжүүлнэ.
Аж үйлдвэрийн паркийг ажил болгоно Нүүрс боловсруулах, нийлэг хий, шатахуун орлох бүтээгдэхүүн гаргах, сэргээгдэх эрчим хүчний нөөцөө ашиглах төслүүдийг дэмжинэ. Аж үйлдвэрийн паркийг цаасан дээр биш газар дээр нь байгуулахыг УИХ, Засгийн газарт чиглэл болгож хамтран ажиллана.Үндэсний бүтээмж үндэсний эдийн засаг: Судалгаа шинжилгээнд суурилсан, өөрийгөө тэтгэх чадвартай эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх замаар хөрөнгө оруулалтыг татах, олон улсын зах зээлд гарах, өрсөлдөх чадвартай дотоод нөөц бололцоондоо тулгуурласан эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарна. Төрөлжсөн эдийн засаг: Монгол Улсын эдийн засгийн уул уурхайн салбараас хэт хамаарлыг бууруулах чиглэлээр хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үйлдвэрлэл, эрчим хүчний салбарыг дэмжих бодлогыг бодит ажил болгохыг Засгийн газраас шаардаж ажиллана.Шинэ үйлдвэржилтийн бодлого: Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх хувийн хэвшлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тулгуурлан валютын урсгалыг нэмэгдүүлэх үйлдвэржилтийн бодлогыг тэргүүн ээлжинд анхаарна: Тэргүүлэх технологи-тэргүүлэх чиглэл Мэдээллийн технологи, ХАА-н чиглэлээр дэлхийн тэргүүлэх технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг дэмжиж, УИХ, Засгийн газарт чиглэл болгоно: Эрчим хүчний экспорт Эрчим хүчний хэрэгцээг дотоодын найдвартай, тогтвортой эх үүсвэрээс бүрэн хангах, цахилгаан эрчим хүч экспортлох, сэргээгдэх эрчим хүч ашиглах төрийн болон хувийн хэвшлийн санаачилга, ажил хэргийг дэмжиж ажиллана: Гацаанаас шийдэл рүү Уул уурхайн болон дагалдах дэд бүтцийн томоохон төсөл дэх төр, иргэдийн оролцоог оновчтой болгох, төслүүдийг цаг алдахгүй эхлүүлэхэд анхаарч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллана: Эдийн засгийн коридор “Эдийн засгийн коридор” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллана: Ажлын байр ахицтай нэмнэ: Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн нэгдмэл байдлыг хангах, инновацийг хөгжүүлэх ажлыг бодлогоор дэмжин, ажлын байрыг тогтвортой нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана: Бизнесийг гараан дээр нь дэмжинэ:Гарааны бизнесийг төрийн бодлогоор дэмжих, их, дээд сургуулиудын үйл ажиллагааг хувийн хэвшлийн салбарын хэрэгцээ, шаардлагатай уялдуулах, судалгаа – хөгжлийн ажлыг нэмэгдүүлэх эрх зүйн орчин бүрдүүлнэ.