Ирэх долоо хоногт УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ албан ёсоор бүртгүүлэх ёстой. Тэгвэл МАН-ын удирдах зөвлөлийн өчигдөр оройны хурлаар Бага хурлын товоо гаргажээ.
МАН-ын Бага хурал ирэх лхагва гаригт буюу тавдугаар сарын 3-нд болох бөгөөд уг хурлын үеэр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах асуудыг зөвлөлдөх юм.