Нүүр хуудас Улс төр МАН-ын гишүүд суулт зарлаад байна..

МАН-ын гишүүд суулт зарлаад байна..

387
0
УИХ-ын гишүүн, МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр болон МАН-ын гишүүд “60 тэрбумаас намаа цэвэрлэе” хөдөлгөөнийг байгуулсан. МАН-ын гишүүд дэмжигчид болон орон нутаг дахь МАН-ын Үүрүүд хөдөлгөөнд нэгдэж ажиллахаа илэрхийлээд байгаа. Төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийсэн, намынхаа нэр хүндийг унагасан гэж үзэн Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, МАН-ын дарга М.Энхболд нарыг эсэргүүцэгчдийн тоо нам дотор нь хүчээ авсаар байгаа юм. Тэгвэл  60 тэрбумын эздэд хариуцлага тооцохыг шаардаж Тусгаар тогтнолын ордны өмнө намын гишүүд суулт зарлаад байна.
Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга М.Ганбаатар тэргүүтэй гишүүд “60 тэрбум”-ын эсрэг 24 цагийн суултыг  эхлүүлсэн. Суултад намын гишүүд дэмжигчид олноороо цуглаж эхлээд байна. МАН-ын гишүүд албан тушаалыг наймаалцаж, 60 тэрбум төгрөг босгох хуйвалдаан зохион байгуулсныг эсэргүүцэж, намаа цэвэрлэх, шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here