~Монгол, Тажикистаны хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар уулзалдав~
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Тажикистан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Н.Ализода-г энэ сарын 21-ний өдөр хүлээн авч уулзаж, Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.
Талууд хоёр улсын харилцааг өргөжүүлэх, дээд, өндөр түвшинд айлчлал хэрэгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр улсын иргэдийн зорчих нөхцлийг сайжруулах, бүс нутгийн хүрээнд нягт хамтран ажиллах талаар ярилцав.
Түүнчлэн Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх талаар санал солилцов.