Нүүр хуудас Улс төр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиуд харилцан уялдаагүй, нэгдмэл бус байна

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиуд харилцан уялдаагүй, нэгдмэл бус байна

203
0
Эдийн засгийг сэргээх хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоол
Эдийн засгийг сэргээх хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоол
Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа танилцуулав.
Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудаас 105 нь иргэний оролцоог хангах зохицуулалттай ч эдгээр нь харилцан уялдаагүй, нэгдмэл бус байна гэдгийг хөндлөнгийн судалгааны байгууллагуудаас дүгнэсэн байна. Иймд иргэний төрийн үйл хэрэгт оролцох, улс төрийн эрхүүдийг хэрэгжүүлэх зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгажээ. Байнгын хороо уг төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх үеэр Улсын Их Хурлын гишүүдээс энэхүү хуулийн төсөл нь 1992 оны Үндсэн хуулиас хойш иргэдийн улс төрийн эрхийг улам бататган баталгаажуулахад чиглэсэн сайн талтай хэдий ч хууль батлагдсаны дараа хэрэгжилтийг хангах үүднээс төслийн заалт нэг бүрийг нухацтай авч үзэх шаардлагатай гэдгийг тэмдэглэсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Л.Энхболд, Б.Бат-Эрдэнэ Б.Саранчимэг, Г.Мөнхцэцэг нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Улсын Их Хурлын гишүүдийн асуултад хариулахдаа, хууль санаачлах эрх нь Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газарт хадгалагддаг бөгөөд хуулийн төсөлд иргэд хууль тогтоомжийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжлахаар тусгасан. Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл нь Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөлтэй агуулга, зарчим, үзэл баримтлалын хувьд уялдаатай болохоос нэгтгэх хэмжээний адил төстэй биш гэдгийг тайлбарласан юм. Мөн хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн, Н.Энхболд, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар нар үг хэлсний дараа байнгын хорооны саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 58.8 хувь нь дэмжээгүй учир Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаахаар шийдвэрлэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here