Нүүр хуудас Улс төр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2017 оны 7 сарын 17-ны өдөр хийсэн уулзалт

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2017 оны 7 сарын 17-ны өдөр хийсэн уулзалт

158
0

2017 оны 7 сарын 17-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадорж болон  комиссын гишүүдийн төлөөллийг  хүлээн авч уулзлаа.

Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадорж Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргээд, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Уулзалтын үеэр Хүний эрхийн комиссын үйл ажиллагааны талаар санал солилцож ярилцлаа. Мөн тус комиссын хувьд төсөв, орон тоо зэрэг тулгамдсан асуудал байдаг талаар Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадорж дурдаж байлаа. 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль батлагдсан  Хууль 6 бүлэг, 26 зүйлтэй бөгөөд Комисс, түүний гишүүний бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим, бүтэц, бүрэлдэхүүн, зохион байгуулалт,  хүний эрх, эрх чөлөөг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн зөрчсөн гэж үзвэл Комисст гомдол гаргах, шийдвэрлэх журмыг зохицуулдаг байгууллага юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав. Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэж, амжилт хүсэн ерөөв. Уулзалтын үеэр Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагааны талаар санал солилцон ярилцсан юм. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгыerunhiilugchн газрын дарга З.Энхболд оролцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here