Нүүр хуудас Улс төр Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярыг АТГ-аас саатуулаад байна

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярыг АТГ-аас саатуулаад байна

476
0
Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярыг АТГ-аас саатуулаад байна
Өчигдөр буюу 4-р сарын 10-ний өдөр Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярыг саатуулсан талаар баттай эх сурвалж мэдээллээ. Гэхдээ тус газраас албан ёсны мэдээлэл хараахан өгөөгүй байна.

Өнгөрсөн гуравдугаар сарын 12-ны өдөр Ерөнхий сайд асан С.Баярыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Монгол Улсын Засгийн газрын 2009 онд байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй, гэрээ байгуулахад тодорхой албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй асуудлаар дуудан байцаалт авсан байдаг.

Тухайн үед С.Баярыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалж, Өмнөд Африкийн Стандарт банкнаас зээл авсан хэрэгт буруутгаж буй Ш.Батхүүтэй холбоотой эсэх асуудлаар байцаалт авсан талаар мэдээлж байв. Мөн АТГ-аас оффшортой холбоотой данс, хөрөнгийн талаарх мэдээллийг С.Баяраас тодруулсан гэх мэдээлэл бий юм.

Энэ сарын 1-ний өдөр Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” -ын Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг сэжигтнээр татан баривчилсан билээ. Тэднийг Оюутолгойн гэрээ болон эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх хэрэгт шалгаж буй юм.

эх сурвалж: medee.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here