2017 оны 7 сарын 10-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гийн бие төлөөлөгч, Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяаши тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-гийн бие төлөөлөгч М.Хаяаши уулзалтын эхэнд ноён Ш.Абэ-гийн баяр хүргэсэн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулан өгөв.
Уулзалтын үеэр тэд хоёр талын харилцааны асуудлуудаар санал солилцон ярилцлаа.
Уулзалтад Монголын талаас Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос нарын зэрэг албаны хүмүүс, Япон Улсын талаас ГХЯ-ны Хятад, Монголын нэгдүгээр хэлтсийн дарга К.Эндо, ГХЯ-ны Хятад, Монголын нэгдүгээр хэлтсийн дэд дарга С.Оцү, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока, тус ЭСЯ-ны 3 дугаар нарийн бичгийн дарга А.Накао, К.Такахаши нар оролцлоо.