Нүүр хуудас Улс төр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн

175
0
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн ДУНД СУУДЛЫН хуралдаан боллоо
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр болсон дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгч нь зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээс гадна дараахь тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 12.1.5 дахь заалтад “дайн бүхий байдал, дайны байдал зарласан тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тогтоох;” гэж заасан нь Үндсэн хуулийн хорьдугаар зүйлд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэж заасныг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.
Уг хуралдаанаар “Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт нь Монгол Улсын Ерөнхийлөгч дайн бүхий байдал, дайны байдал зарласан үед Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийнхаа хувьд хэрэгжүүлэх өөрийн бүрэн эрхийн талаар хууль тогтоох эрхийг эдлэх агуулгыг илэрхийлж байна.
Тодруулбал, хэл зүйн хувьд хууль тогтоогчийн хүсэл зоригоос өөрөөр ойлгогдохоор хуульчлагдсан нь хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална гэсэн Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийг зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна.” гээд 01 дүгээр дүгнэлтийг гаргасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here