Манай улс зөвхөн энэ онд гэхэд 6.6 их наяд төгрөгийн өр төлөх ёстой. Үүнээс 580 сая ам.долларыг гуравдугаар сарын 21-ний дотор барагдуулах ёстой байсныг төлж дуусгасан талаар Ерөнхий сайд өчигдөр мэдээллээ.
Таван жилийн өмнө Хөгжлийн банкаар дамжуулан авсан уг мөнгийг эргэн төлөх талаар энэ оны эхээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нартай уулзалт хийхдээ мэдээлж байсан юм. Тэрбээр “Монгол Улс 2017 оны эхний улиралд 580 сая ам.долларын өр төлнө. Засгийн газар энэ өрийг саадгүй, эдийн засагтаа дарамт болохгүйгээр, ачааллыг нь ард түмэндээ үүрүүлэхгүйгээр төлөх гарц шийдлээ олсон, хугацаандаа төлнө” хэмээж байжээ.