Нүүр хуудас Улс төр Монгол, ХБНГУ-ын ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт БЕРЛИН хотноо болов

Монгол, ХБНГУ-ын ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт БЕРЛИН хотноо болов

92
0
germany-uls-toriin-uulzalt-2018
Монгол, ХБНГУ-ын ГХЯ-д хоорондын зөвлөлдөх уулзалт БЕРЛИН хотноо болов

Монгол Улс, ХБНГУ-ын ГХЯ-д хоорондын ээлжит улс төрийн зөвлөлдөх уулзалт Берлин хотноо 2018 оны 10 дугаар сарын 29-нд болов.

Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, германы талаас Холбооны ГХЯ-ны Азийн асуудал эрхэлсэн бүрэн эрхт төлөөлөгч, Элчин сайд хатагтай Петра Зигмунд нар удирдан явуулав.

Талууд хоёр орны хооронд тогтоосон иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор хоёр талаас ойрын үед хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний уулзалт, айлчлал, батлан хамгаалах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулах, соёл, боловсрол, технологи, олон талт хамтын ажиллагаа, консул болон бусад асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.

Берлин хотноо ажиллах үеэрээ Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол Улсаас ХБНГУ-ын Умард Райн Вестфален муж улсын консулын тойрогт Өргөмжит консулаар ажиллах ХБНГУ-ын иргэн Штефан Шмитцэд консулын патентыг гардуулан өгч, түүний цаашдын ажилд амжилт хүсэн ерөөв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here