Монгол Шинэчлэлт намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Н.Жамсран нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хянан хэлэлцлээ.
Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр Монгол Шинэчлэлт нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 33 дахь нам болж, Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байна.
Монгол Шинэчлэлт намыг Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүхээс даалгалаа.