Ахмад настны тухай болон Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн шинэлчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн А.Ундрааг томилохоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүд 93.8 хувийн саналаар дэмжив. Харин ажлын хэсэгт УИХ-ын гишүүн М.Билэгт, С.Чинзориг, Н.Учрал, Ц.Цогзолмаа, Д.Гантулга, М.Оюунчимэг нар орж ажиллахаар боллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.