Нүүр хуудас Улс төр Нийслэлийн Засаг дарга иргэдтэй уулзлаа

Нийслэлийн Засаг дарга иргэдтэй уулзлаа

169
0
Нийслэлийн Засаг дарга иргэдтэй
Нийслэлийн Засаг дарга иргэдтэй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдийг хүлээн авч уулзсаар байгаа юм. Энэ удаагийн ээлжит уулзалтаа Дүнжингарав дахь нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хийлээ.

Уулзалтанд нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн “Дестинейшнь Монголиа” компанийн захирал Ц.Отгонбат оролцлоо. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг шуурхай болгох, авто замын түгжрэлийг бууруулах талаар санал дэвшүүлж хамтран ажиллах санал тавьж байв.
Тэрээр “Канад улсын хөрөнгө оруулалттай нийтийн тээврийн хэрэгслийг дүүжин замтай нэг түвшинд огтлолцохгүй, эрс тэс уур амьсгалтай манай нөхцөлд тохирсон, замын түгжрэл бууруулах төсөл байгаа. “Монрейль” төслийг хэрэгжүүлж, замыг угсрахад уул, гол зэрэг зүйлсээс шалтгаалах бэрхшээл байхгүй юм.
Эхний ээлжинд Чингис хаан онгоцны буудлаас хотын төврүү, мөн хотын хойд хэсэгрүү холбох төлөвлөгөөтэй байгаа. Ингэснээр цаашид өргөсгөхөд зардал бага болох юм. Үүнээс гадна олон талын ач холбогдолтой” гэдгийг Засаг даргад танилцууллаа.

С.Батболд “Нийтийн тээврийн асуудлыг иж бүрнээр нь авч хэлэлцэх хэрэгтэй байгаа. Хотын зүгээс гадаад болон дотоодын олон байгууллагуудтай уулзаж санал бодлоо солилцож байна.

Улаанбаатарт хэрэгтэй байгаа хамгийн зөв, үр ашигтай, эдийн засгийн хэмнэлттэй шийдлийг олж гаргах хэрэгтэй юм. Та бүхний энэ санааг дэмжиж байна. Манай холбогдох албаны хүмүүстэй хамтран ажлын хэсэг байгуулаад судлаж үзээд дэлгэрэнгүй танилцуулах хэрэгтэй. “Монрейль” төсөл нь харьцангуй байгаль цаг уурын нөлөөлөл багатай, газар чөлөөллөлт шаардахгүй тул боломжттой гэж харагдаж байна. Хотын зүгээс дэмжин ажиллах болно” гэлээ.

Дараагийн иргэн Сонгинохайрхан дүүргийн иргэн Ц.Оргилболд байлаа. Тэрбээр цас арилгах төхөөрөмж зохион бүтээснээ хотын даргад танилцууллаа. Уг бүтээлээрээ анх 2012 оны “Залуу зохион бүтээгч” тэмцээнд оролцон хоёрдугаар байрыг эзэлж байжээ. Өнөөдрийг хүртэл төхөөрөмжөө нийт 28 удаа шинэчлэсэн аж. Цас хусах шанага болон ирийг нь сольж болдог байна. Төхөөрөмжийн борлуулалтын тал дээр хотын даргаас дэмжлэг хүсч байсан юм.

Баянгол дүүргийн иргэн Ч.Мөнхжаргал Улаанбаатар хотын гудамж, замыг сайжруулах байгалийн гамшиг, аюулаас хамгаалах ач холбогдолтой төсөл, арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тэрээр “Хоттойгоо хамтран ажиллаж өөрийн мэдэж чадах бүхий л зүйлээ зориулан ажилахад бэлэн байна.
Мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан төсөл нэгжийг байгуулаад ажиллавал бид ус хангамжийг сайжруулж хуурай агаарыг чийгшүүлэн, усжуулалтын системээ сайжруулж чадах юм. Инэгснээрээ үер ба хөрсний усны аюулаас хамгаалж чадах чухал ажил юм” хэмээлээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Ж.Дашдаваа хүрэлцэн ирсэн байлаа. Тэрээр нийслэлийн түүхийг 30 гаруй жил судалж, тэндээс олсон санаагаа нэгтгэж “Он цагийн дуртгал” цуврал бүтээл гаргаж байжээ. Цуварлынхаа 14-р бүтээлийг “Монгол Улсын үе үеийн нийслэлийн түүхийн мөрөөр бэдрэхүй” хэмээх сэдвээр бичиж, хэвлүүлж байжээ. Тэрбээр олон жил нийслэлийн тухай судалж байсны дүнд зарим зүйлс дээр өөрийн санаа бодлыг тусгахыг зорьж байгаагаа онцолж байлаа.

“Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан санал хэлэхэд Нийслэлийн Эрхзүйн чадамжийг дээшлүүлэх ёстой. Хотын дарга хийж байгаа хүн Засгийн газрын гишүүн байх хэрэгтэй байна. Мөн хотын төвийн гудамжаар нийтийн үйлчилгээний төвүүдийг нэг дор төвлөрүүлж өгөх хэрэгтэй” хэмээн саналуудаа хэлж байлаа.

Хан-Уул дүүргийн иргэн Г.Есүжинбаяр Засгийн газрын “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хөгжлийн төвийн үйл явц, үр дүн цаашдын төлөвлөгөө, хөтөлбөртэй холбоотой асуудлууд дэд хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт Хэлмэгдэгсдийн цогцолборт хүрээлэн байгуулах, СХД-ийг ногоон дүүрэг болгох, Агро парк байгуулах зэрэг асуудлуудаар уулзаж санал бодлоо солилцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Засаг даргын мөрийн хөтөлбөрт бүх дүүргүүдэд цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэсэн байгаа. Зарим дүүргүүд маань газраа товлоод ажлаа эхлээд явж байна. Холбогдох газруудад үүрэг чиглэлийг нь өгөөд энэ асуудал дээр онцгой анхаарлаа хандуулж ажиллана. Мөн салбарын сайдтай нь хамтран ажиллах санамж бичиг байгуулж анхааран ажиллана” гэдгийг хэлж байлаа гэж нийслэлийн ЗДТГынХэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэлээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here